SMS үйлчилгээ: нэг API-аар бүх оператор руу илгээнэ

Масс мессеж, OTP код, имэйлээ хэдхэн мөр кодоор эсвэл самбараасаа илгээнэ. Оператор бүртэй гэрээ хийх, тусгай дугаар авах шаардлагагүй.

ДАН-аар баталгаажмагц 200 кредит бэлгээр авна. Sandbox-оор API-г үнэгүй туршина.

Жишээ: API хүсэлт илгээхэд хүлээн авагчийн утсанд мессеж очно.

POST/v1/verify
Хариу
Нэг SMS илгээхэд
80₮
Нэг имэйл илгээхэд
10₮
Нэг хүсэлтээр илгээх тоо
1,000
ДАН-аар баталгаажихад бэлэг
200 кредит

SMS үйлчилгээ, масс мессеж, имэйл нэг дор

SMS, имэйл, баталгаажуулах код нэг түлхүүр, нэг кредитийн үлдэгдлээр ажиллана.

Бүх оператор руу SMS

Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг Монголын найман операторын дугаар руу илгээнэ. Операторыг дугаарын эхлэлээр WeSend өөрөө тодорхойлох тул та зөвхөн дугаараа өгнө.

Масс мессеж илгээх
  • Mobicom
  • Unitel
  • Skytel
  • G-Mobile
  • ONDO
  • Lime
  • Toki
  • KAOS

Баталгаажуулах OTP код

Кодыг WeSend үүсгэж, илгээж, шалгана. Та код хадгалах шаардлагагүй.

OTP код илгээх

Имэйл

Текст болон HTML имэйл. Илгээгчийн нэр, хариу авах хаягаа өөрөө тохируулна.

Код бичихгүйгээр самбараас илгээнэ

Дугаар, хаягийн жагсаалтаа Excel, CSV файлаас оруулаад илгээнэ. Мессеж бүрийн төлөв, зарцуулсан кредит түүхэнд хадгалагдана.

Мессеж тань албан ёсны тусгай дугаараас очно

Монгол Улсад олон хүнд зэрэг SMS илгээхэд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон зургаан оронтой тусгай дугаар шаардлагатай. Операторууд зөвхөн ийм дугаарыг зөвшөөрөгдсөн жагсаалтдаа бүртгэдэг.

Зарим хямд үнэтэй үйлчилгээ

Энгийн дугааруудаар илгээдэг

Зардлаа бууруулахын тулд хувь хүний хэрэглээний олон дугаарыг ээлжлэн ашигладаг. Үнэ хямд боловч оператор ийм илгээлтийг илрүүлмэгц дугаарыг хаадаг.

  • Найман оронтой, байнга солигддог дугаараас очно
  • Операторын зөвшөөрөлгүй тул дугаарыг хэдийд ч хааж болно
  • Хаагдсан дугаараас илгээсэн мессеж хүлээн авагчид хүрэхгүй

WeSend

Албан ёсны тусгай дугаараар илгээдэг

157010 тусгай дугаар, шаардлагатай бүх зөвшөөрлөө авч, операторуудтай гэрээ байгуулсан. Мессеж тань операторын албан ёсны сувгаар дамжина.

  • Зургаан оронтой 157010 тусгай дугаараас очно
  • Операторуудын зөвшөөрөгдсөн жагсаалтад бүртгэлтэй
  • Хаагдах эрсдэлгүй, илгээх тооны хязгааргүй

Амжилттай хүргэлт

99.99%

Тусгай дугаар авахын тулд зохицуулах хороонд хүсэлт гаргаж, оператор бүртэй гэрээ байгуулдаг. WeSend үүнийг таны өмнөөс хийсэн тул та бүртгүүлээд шууд илгээж эхэлнэ.

Нэг хүсэлт, нэг хариу

Энгийн REST API. Хүсэлт, хариу бүгд JSON тул ямар ч хэл, ямар ч системээс холбогдоно.

  • cURL, Node.js, Python жишээтэй, монгол, англи хэл дээрх заавар
  • Алдаа бүр тогтмол кодтой тул шалгахад хялбар
  • Idempotency-Key ашигласнаар мессеж давхар илгээгдэхгүй
  • Хариу бүрд кредитийн шинэ үлдэгдэл ирнэ

Хүссэн AI ашиглан кодоо бичүүлээрэй

WeSend-ийн MCP серверт холбосон AI тань талбар, хязгаар, алдааны кодыг таамаглахгүй, одоогийн заавраас уншина.

claude mcp add --transport http wesend https://wesend.mn/mcp
Cursor, VS Code-д холбох заавар
curl -X POST https://api.wesend.mn/v1/sms \
  -H "Authorization: Bearer $WESEND_API_KEY" \
  -H "Content-Type: application/json" \
  -d '{
  "to": "99112233",
  "text": "Tanii zahialga batalgaajlaa. #1042"
}'
Хариу, 200
{
  "id": "0b9c1a52-6f0e-4d8b-9a3c-2f1e5d7c8a90",
  "status": "sent",
  "channel": "sms",
  "to": "99112233",
  "parts": 1,
  "credits": 80,
  "balance": 120
}

Илгээгдээгүй мессежид кредит зарцуулахгүй

Алдаа, саатал, халдлагаас үүсэх зардлыг WeSend таны өмнөөс хязгаарлана.

  • Кредит автоматаар буцна

    Оператор хүлээн аваагүй мессежийн кредит таны үлдэгдэлд шууд буцна.

  • Нөөц суваг

    Оператор мессежийг хүлээн аваагүй үед WeSend өөр сувгаар дахин илгээнэ.

  • Нэг дугаарын хязгаар

    Кодын алдаа, халдлагаас болж нэг хүн рүү хэт олон мессеж явахаас сэргийлнэ.

  • Багаараа хамтран ажиллаарай

    Төсөл бүр өөрийн кредит, API түлхүүр, түүхтэй. Гишүүдээ имэйлээр урина.

Гурван алхмаар эхлээрэй

  1. 1

    Бүртгүүлж, sandbox-оор туршаарай

    Sandbox түлхүүрээр API-г юу ч илгээлгүй, кредит зарцуулалгүй бүрэн туршина.

  2. 2

    ДАН-аар баталгаажаарай

    Баталгаажмагц эхний төсөлд тань 200 кредит бэлгээр нэмэгдэнэ.

  3. 3

    Харилцагчид руугаа илгээж эхлээрэй

    Дурын дугаар, имэйл хаяг руу кредитээрээ илгээнэ. Сарын суурь хураамж байхгүй.

Ашигласан хэмжээгээрээ төлнө

Сарын суурь хураамж байхгүй. Илгээсэн мессежийнхээ кредитийг л төлнө.

Сарын суурь хураамж
0₮
Нэг SMS (латин 155 тэмдэгт хүртэл)
80₮
Нэг имэйл
10₮

Кредит авснаас хойш 365 хоног хүчинтэй. Илгээгдээгүй мессежийн кредит автоматаар буцна.

Үнийн дэлгэрэнгүйг үзэх

Илгээлтийн зардлаа тооцоолох

Илгээх SMS1,000
Илгээх имэйл2,000
SMS, 1,000 ш
80,000₮
Имэйл, 2,000 ш
20,000₮

Нийт ойролцоогоор

100,000₮

Нэг SMS-д латин үсгээр 155, кирилл үсгээр 65 тэмдэгт багтана. Үүнээс урт мессеж хоёр, гурван SMS болж тооцогдоно.

Түгээмэл асуулт

Хариултаа олоогүй бол API заавраас дэлгэрэнгүйг уншаарай.

API заавар үзэх

Байгууллага хэрэглэгчиддээ мэдэгдэл, сурталчилгаа, баталгаажуулах кодыг SMS мессежээр хүргэх үйлчилгээ юм. WeSend-ээр масс мессежээ самбараас, эсвэл өөрийн системээс API-аар бүх оператор руу илгээнэ.

Үгүй. WeSend зургаан оронтой 157010 тусгай дугаар, шаардлагатай зөвшөөрлөө авч, операторуудтай гэрээ байгуулсан тул та бүртгүүлээд API түлхүүрээ аваад илгээж эхэлнэ.

Зарим үйлчилгээ зардлаа бууруулахын тулд найман оронтой энгийн дугааруудыг ээлжлэн ашигладаг. Оператор ийм дугаарыг хаадаг тул мессеж хүрэхгүй байх эрсдэл өндөр. WeSend албан ёсны 157010 тусгай дугаараас, операторын тогтоосон тарифаар илгээдэг тул мессеж тань найдвартай хүрнэ.

Сарын суурь хураамж идэвхгүй үед туршилтын хугацаа байхгүй. Оронд нь төслийн эзэмшигч ДАН-аар баталгаажмагц эхний төсөлд нь 200 кредит бэлгээр нэмэгдэнэ. Бэлэг кредит 30 хоног хүчинтэй бөгөөд нэг иргэн, байгууллагад нэг л удаа олгогдоно. ДАН-аар баталгаажихаас өмнө sandbox түлхүүрээр API-г юу ч илгээлгүй, үнэгүй туршина.

Кредит бол илгээлтийн төлбөрийн нэгж бөгөөд 1 кредит 1₮-тэй тэнцэнэ. Нэг SMS 80, нэг имэйл 10 кредит. Кредит авснаас хойш 365 хоног хүчинтэй.

Нэг SMS-д латин үсгээр 155, кирилл үсгээр 65 тэмдэгт багтана. Үүнээс урт мессеж хоёр, гурван SMS болж тооцогдоно. Латинаар бичсэн мессежид ганц эможи, ₮ эсвэл утасны муруй хашилт орсон ч мессеж бүхлээрээ 65 тэмдэгтээр тооцогдоно.

Оператор хүлээн аваагүй мессежийн кредит автоматаар буцна. Мессеж бүрийн төлөв, алдааны шалтгааныг самбарын түүхээс харна.

QPay-ээр бүх банкны аппликэйшнээс, эсвэл дансаар шилжүүлж төлнө.

Эхний мессежээ өнөөдөр илгээгээрэй

ДАН-аар баталгаажмагц 200 кредит бэлгээр авна. Sandbox-оор API-г үнэгүй туршина. Төлбөрийн мэдээлэл шаардахгүй.