Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026.10.08

WeSend-ийг ашиглахад баримтлах нөхцөлийг энд товч, ойлгомжтой байдлаар тодорхойллоо.

1. Ерөнхий зүйл

WeSend нь SMS, имэйл илгээх, хэрэглэгчийг нэг удаагийн кодоор баталгаажуулах API болон самбар бүхий үйлчилгээ юм.

Та бүртгүүлж, үйлчилгээг ашигласнаар энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2. Бүртгэл ба төсөл

  • Бүртгэлийн мэдээллээ үнэн зөв оруулж, өөрчлөгдөх бүрд шинэчилнэ.
  • Нууц үг, API түлхүүрээ бусдад дамжуулахгүй. Таны түлхүүрээр хийгдсэн илгээлтийг та хариуцна.
  • Төслийн эзэмшигч тухайн төслийн гишүүд, төлбөр, илгээлтийг хариуцна.

3. Туршилт ба бодит илгээлт

Эхний төсөлд туршилтын хугацаа, туршилтын кредит дагалдана. Туршилтын үед зөвхөн өөрийн баталгаажуулсан утас, имэйл рүү илгээнэ.

Бусад хүлээн авагч руу илгээхийн тулд төслийн эзэмшигч ДАН-аар баталгаажиж, суурь хураамжаа төлсөн байна.

4. Зөвшөөрөгдөх хэрэглээ

  • Хүлээн авагчийн зөвшөөрөлгүйгээр сурталчилгааны мессеж илгээхгүй.
  • Залилан, хууран мэхлэх, бусдын нэрийг барьсан агуулга илгээхгүй.
  • Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон агуулга илгээхгүй.
  • Үйлчилгээний хэвийн ажиллагаанд саад учруулах, тогтоосон хязгаарыг тойрох оролдлого хийхгүй.

Эдгээрийг зөрчсөн тохиолдолд WeSend илгээлтийг зогсоох, бүртгэлийг түр эсвэл бүрмөсөн хаах эрхтэй.

5. Төлбөр ба кредит

  • Суурь хураамж, илгээлтийн үнийг Үнэ хуудсанд харуулна. Бүх үнэ НӨАТ орсон дүн.
  • Кредит авснаас хойш тогтоосон хугацаанд хүчинтэй. Хугацаа дууссан кредит хүчингүй болно.
  • Илгээгдээгүй мессежийн кредит таны үлдэгдэлд автоматаар буцна.
  • Үүрэн операторууд тарифаа нэмэгдүүлдэг баярын өдрүүдэд SMS-ийн кредит үржүүлэгчээр нэмэгдэнэ.

6. Үйлчилгээний хүртээмж

Мессежийг хүргэх ажиллагаа үүрэн оператор, имэйлийн үйлчилгээ үзүүлэгчээс хамаарна. Мессежийн «илгээгдсэн» төлөв нь оператор хүлээн авсныг илтгэх бөгөөд хүлээн авагчийн төхөөрөмжид хүрсний баталгаа биш.

WeSend үйлчилгээг сайжруулах, засвар хийх зорилгоор түр зогсоож болно.

7. Нөхцөлийн өөрчлөлт

Энэхүү нөхцөлийг шинэчилж болох бөгөөд шинэчилсэн хувилбарыг энэ хуудсанд нийтэлнэ. Үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар шинэчилсэн нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.