API заавар
Баталгаажуулалт
Нэг удаагийн кодыг WeSend үүсгэж, илгээж, шалгана. Та кодыг хадгалах шаардлагагүй.
Хэрэглэгчийн утас эсвэл имэйлийг баталгаажуулах хоёр алхам: кодоо илгээлгэнэ, дараа нь хэрэглэгчийн оруулсан кодыг шалгуулна. Код WeSend дээр хэш хэлбэрээр л хадгалагдана.
1. Код илгээх
/v1/verifyКод үүсгэж илгээнэ. to нь @ агуулсан бол имэйлээр, үгүй бол SMS-ээр очно.
Биеийн талбарууд
tostringзаавал- Утасны дугаар эсвэл имэйл хаяг.
fallback_emailstring- Оператор SMS-ийг хүлээн аваагүй үед кодыг энэ хаяг руу илгээнэ. Зөвхөн
toнь утас байхад. localestring- Мессежийн хэл:
mn(анхдагч) эсвэлen. brandstring- Мессежийн эхэнд орох нэр, 20 тэмдэгт хүртэл. Өгөөгүй бол төслийн брэндийн нэр.
code_lengthinteger- Кодын урт, 4–8. Анхдагч нь 6.
ttlinteger- Кодын хүчинтэй хугацаа секундээр, 60–600. Анхдагч нь 300.
curl -X POST https://api.wesend.mn/v1/verify \
-H "Authorization: Bearer $WESEND_API_KEY" \
-H "Content-Type: application/json" \
-d '{
"to": "99112233",
"brand": "Shop.mn",
"fallback_email": "[email protected]"
}'{
"id": "c4f1e2d3-7a8b-4c9d-a0e1-f2a3b4c5d6e7",
"status": "pending",
"channel": "sms",
"to": "99112233",
"expires_at": "2026-10-06T08:20:30.000Z",
"credits": 70,
"balance": 4930
}Хүлээн авагчид «Shop.mn: Таны баталгаажуулах код 482913» гэсэн мессеж очно. id-г хадгалаад дараагийн алхамд ашиглана. Үнэ нь энгийн SMS (нэг хэсэг) эсвэл имэйлийнхтэй адил.
Код дахин илгээх бол /verify-г дахин дуудна. Тухайн хүлээн авагчийн өмнөх хүлээгдэж буй код хүчингүй болно.
2. Код шалгах
/v1/verify/{id}/checkХэрэглэгчийн оруулсан кодыг шалгана.
Биеийн талбарууд
codestringзаавал- Хэрэглэгчийн оруулсан код.
curl -X POST https://api.wesend.mn/v1/verify/c4f1e2d3-7a8b-4c9d-a0e1-f2a3b4c5d6e7/check \
-H "Authorization: Bearer $WESEND_API_KEY" \
-H "Content-Type: application/json" \
-d '{
"code": "482913"
}'{
"id": "c4f1e2d3-7a8b-4c9d-a0e1-f2a3b4c5d6e7",
"status": "approved",
"channel": "sms",
"to": "99112233",
"expires_at": "2026-10-06T08:20:30.000Z"
}Зөв код 200 ба approved төлөв буцаана. Бусад тохиолдолд:
Нэг хүлээн авагч 24 цагийн дотор нийт 10 удаа л буруу код оруулж болно. Хэтэрвэл шинэ код илгээх хүсэлт ч 429 max_attempts_reached буцаана. Энэ нь кодыг таах оролдлогоос хамгаална.
Төлөв харах
/v1/verify/{id}Баталгаажуулалтын одоогийн төлвийг буцаана.