Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026.10.08

WeSend таны болон таны хэрэглэгчдийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдгийг энд тайлбарлав.

1. Бидний цуглуулдаг мэдээлэл

  1. 1.1Бүртгэлийн мэдээлэл: нэр, имэйл хаяг, утасны дугаар.
  2. 1.2Баталгаажуулалтын мэдээлэл: ДАН-аар баталгаажих үед ирэх нэр, регистрийн дугаар, байгууллагын нэр.
  3. 1.3Бизнесийн мэдээлэл: бизнесийн зориулалтаа нотлохоор ирүүлсэн бичиг баримт, вэбсайт, мессежийн загвар, хүлээн авагчийн зөвшөөрлийн нотолгоо.
  4. 1.4Илгээлтийн мэдээлэл: хүлээн авагчийн дугаар, имэйл хаяг, мессежийн агуулга, төлөв, агуулгын шалгалтын үр дүн.
  5. 1.5Гомдлын мэдээлэл: хүлээн авагч, үүрэн оператор, эрх бүхий байгууллагаас ирсэн гомдол, түүнийг шалгасан үр дүн.
  6. 1.6Төлбөрийн мэдээлэл: нэхэмжлэл, төлбөрийн хэлбэр, төлсөн дүн. Картын мэдээллийг WeSend хадгалахгүй.
  7. 1.7Техникийн мэдээлэл: IP хаяг, хүсэлтийн бүртгэл.

2. Мэдээллийг хэрхэн ашигладаг

  1. 2.1Үйлчилгээг үзүүлэх, мессежийг хүлээн авагчид хүргэх.
  2. 2.2Төлбөр тооцоо хийх, нэхэмжлэл үүсгэх.
  3. 2.3Мессежийн агуулгыг автомат шалгалтын системээр, шаардлагатай үед WeSend-ийн ажилтнаар шалгаж, хувийн хэрэглээ, залилан, спам болон Үйлчилгээний нөхцөлийн бусад зөрчлийг илрүүлэх.
  4. 2.4Зөрчил гаргасан төсөл, бүртгэлийг хаах, хаагдсан иргэн, хуулийн этгээд дахин бүртгүүлэхээс сэргийлэх.
  5. 2.5Хүлээн авагч, үүрэн оператороос ирсэн гомдлыг шалгах.
  6. 2.6Үйлчилгээтэй холбоотой мэдэгдэл илгээх.

3. Хүлээн авагчийн мэдээлэл

  1. 3.1Таны илгээлтэд ашигласан хүлээн авагчийн мэдээллийн хувьд та мэдээлэл хариуцагч, WeSend таны даалгавраар түүнийг боловсруулагч байна.
  2. 3.2Хүлээн авагчаас зөвшөөрөл авах, мэдээллийг хуулийн үндэслэлтэйгээр ашиглах, хүлээн авагчийн хүсэлтэд хариу өгөх үүргийг та хүлээнэ.
  3. 3.3Хүсээгүй, хувийн эсвэл хориотой агуулгатай мессеж хүлээн авсан хүн «Холбоо барих» хэсэгт заасан хаягаар гомдол гаргаж болно. WeSend гомдлыг шалгаж, илгээсэн төслийн эсрэг Үйлчилгээний нөхцөлд заасан арга хэмжээ авна.

4. Гуравдагч талд дамжуулах

  1. 4.1Мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээнд дамжуулна.
  2. 4.2Үүрэн операторууд болон имэйлийн үйлчилгээ үзүүлэгч: мессежийг хүргэх, хүлээн авагчийн гомдлыг шалгахын тулд.
  3. 4.3Агуулгын автомат шалгалтын үйлчилгээ үзүүлэгч: мессежийн агуулгыг шалгахын тулд. Үүнд илгээгчийн нэр, гарчиг, мессежийн агуулгыг дамжуулах бөгөөд хүлээн авагчийн дугаар, хаягийг дамжуулахгүй.
  4. 4.4Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч (QPay, Storepay, Pocket): төлбөр хүлээн авахын тулд.
  5. 4.5ДАН систем: төслийн эзэмшигчийг баталгаажуулахын тулд.
  6. 4.6Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаа болон бусад эрх бүхий байгууллага: хууль тогтоомжид заасан үндэслэлээр, эсвэл залилан, заналхийлэл зэрэг хууль зөрчсөн илгээлтийг мэдээлэхэд.
  7. 4.7WeSend таны мэдээллийг бусдад худалдахгүй.

5. Хадгалалт ба хамгаалалт

  1. 5.1Хүсэлт бүр HTTPS-ээр шифрлэгдэн дамжина.
  2. 5.2Баталгаажуулах кодыг зөвхөн хэш хэлбэрээр хадгална.
  3. 5.3API түлхүүрийг үүсгэх үед л бүтнээр нь харуулна.
  4. 5.4Илгээлтийн бүртгэл, мессежийн агуулгыг үйлчилгээ үзүүлэх, гомдол, маргаан шийдвэрлэх, хууль тогтоомжийн шаардлагыг хангахад шаардлагатай хугацаанд хадгална.
  5. 5.5Зөрчлийн улмаас хаагдсан иргэн, хуулийн этгээдийн регистрийн дугаар, зөрчлийн бүртгэлийг дахин бүртгүүлэхээс сэргийлэх зорилгоор бүртгэл устгагдсан ч хадгална.

6. Таны эрх

  1. 6.1Бүртгэлийн мэдээллээ самбарын Тохиргоо хэсгээс хүссэн үедээ засна.
  2. 6.2Мэдээллийнхээ хуулбарыг авах, устгуулах хүсэлтээ бидэнд илгээж болно.
  3. 6.3Хууль тогтоомжийн дагуу болон зөрчлөөс сэргийлэх зорилгоор хадгалах шаардлагатай мэдээллийг устгах хүсэлтэд хамааруулахгүй.

7. Күүки

  1. 7.1Нэвтрэлтийн төлөв, сонгосон төсөл, харагдах горимыг хадгалахын тулд күүки болон хөтчийн санах ойг ашиглана.

8. Бодлогын өөрчлөлт

  1. 8.1Энэхүү бодлогыг шинэчилж болох бөгөөд шинэчилсэн хувилбарыг энэ хуудсанд нийтэлнэ.

9. Холбоо барих

Асуулт, санал хүсэлт, гомдлоо доорх хаягаар ирүүлнэ үү. Бид ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд хариу өгнө.

Компани
«Дижитал Шоп Дот Мн» ХХК
Хаяг
Галакси Тауэр, 4005 тоот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж, Улаанбаатар, 17011
Ажлын цаг
Ажлын өдрүүдэд 10:00-17:00