API заавар
Танилцуулга
WeSend API-аар SMS, имэйл илгээж, хэрэглэгчээ баталгаажуулах кодоор шалгана.
WeSend нь Монголын бүх үүрэн операторын дугаар руу SMS, мөн имэйл илгээх REST API юм. Оператор бүртэй гэрээ хийх, тусгай дугаар авах шаардлагагүй. Хүсэлт, хариу бүгд JSON.
Үндсэн хаяг
Бүх хүсэлтийг доорх хаяг руу HTTPS-ээр илгээнэ.
curl https://api.wesend.mn/v1/balance \
-H "Authorization: Bearer $WESEND_API_KEY"Эхний мессежээ илгээх
- 1
Бүртгүүлж, төсөл үүсгэнэ
Кредит, API түлхүүр, мессежийн түүх төсөл бүрт тусдаа. Эхний төсөлд 7 хоногийн туршилт, 400 кредит дагалдана.
- 2
Утасны дугаараа баталгаажуулна
Туршилтын үед зөвхөн өөрийн баталгаажсан утас, имэйл рүү илгээнэ. Самбарын Тохиргоо → Миний бүртгэл хэсэгт баталгаажуулна.
- 3
API түлхүүр үүсгэнэ
Самбарын API түлхүүр хэсэгт үүсгэнэ. Түлхүүрийг үүсгэх үед л бүтнээр нь харуулна, хуулж аваарай.
- 4
Хүсэлтээ илгээнэ
Түлхүүрээ
WESEND_API_KEYорчны хувьсагчид хийгээд доорх хүсэлтийг ажиллуулна.
curl -X POST https://api.wesend.mn/v1/sms \
-H "Authorization: Bearer $WESEND_API_KEY" \
-H "Content-Type: application/json" \
-d '{
"to": "99112233",
"text": "Sain baina uu? WeSend-ees ilgeev."
}'{
"id": "0b9c1a52-6f0e-4d8b-9a3c-2f1e5d7c8a90",
"status": "sent",
"channel": "sms",
"to": "99112233",
"parts": 1,
"rate_multiplier": 1,
"credits": 70,
"batch_id": null,
"error": null,
"created_at": "2026-10-06T08:15:30.000Z",
"sent_at": "2026-10-06T08:15:31.000Z",
"balance": 330
}Туршилт ба бодит илгээлт
1 кредит = 1₮. SMS-ийн нэг хэсэг 70, нэг имэйл 5 кредит. Илгээгдээгүй мессежийн кредит автоматаар буцна.