API заавар

Үлдэгдэл ба үнэ

Кредитийн үлдэгдэл, одоогийн үнэ, үнэ нэмэгдэх өдрүүдийг авна.

GET/v1/balance

Төслийн идэвхтэй кредитийн нийлбэр.

curl https://api.wesend.mn/v1/balance \
  -H "Authorization: Bearer $WESEND_API_KEY"
Хариу200 OK
{
  "balance": 4930,
  "next_expiry": {
    "credits": 930,
    "expires_at": "2027-01-14T03:00:00.000Z"
  }
}
  • 1 кредит = 1₮. Кредит авснаас хойш 365 хоног хүчинтэй.
  • Хугацаа нь хамгийн ойр дуусах кредит эхэлж зарцуулагдана. next_expiry нь тэр хэсгийг заана; идэвхтэй кредит байхгүй бол null.
  • Илгээх хариу бүрд шинэ үлдэгдэл balance талбарт ирдэг тул тусад нь асуух шаардлага бага.

Үнэ

GET/v1/pricing

Таны төсөлд үйлчлэх одоогийн үнэ.

curl https://api.wesend.mn/v1/pricing \
  -H "Authorization: Bearer $WESEND_API_KEY"
Хариу200 OK
{
  "sms": {
    "credits_per_part": 70,
    "rate_multiplier": 1,
    "holiday": null,
    "latin_part_size": 150,
    "unicode_part_size": 60,
    "max_parts": 5
  },
  "email": {
    "credits": 5
  },
  "holidays": [
    {
      "name": "Шинэ жил",
      "starts_on": "2026-12-31",
      "ends_on": "2027-01-01",
      "rate_multiplier": 2
    },
    {
      "name": "Цагаан сар",
      "starts_on": "2027-02-06",
      "ends_on": "2027-02-09",
      "rate_multiplier": 2
    }
  ]
}

Баярын тариф

Үүрэн операторууд Шинэ жил, Цагаан сар, Наадам зэрэг өдрүүдэд SMS-ийн тарифаа нэмэгдүүлдэг. Тэр өдрүүдэд SMS-ийн кредит rate_multiplier-ээр үржигдэнэ. Имэйлд үйлчлэхгүй.

  • holidays жагсаалтад ирэх өдрүүд Улаанбаатарын цагаар, эхлэх ба дуусах өдрийг оролцуулан байна.
  • Одоо үйлчилж буй үржүүлэгч sms.rate_multiplier-д, баярын нэр sms.holiday-д байна.
  • Мессеж бүрийн хариуны rate_multiplier талбар тухайн мессежид ямар үржүүлэгч үйлчилснийг заана.