API заавар

Хязгаар ба давталт

Хүсэлтийн хурд, нэг хүлээн авагчийн хязгаар, давхар илгээхээс сэргийлэх.

Хүсэлтийн хурд

Хязгаар төсөл бүрт тооцогдоно: төслийн бүх түлхүүр болон самбараас илгээсэн хүсэлтүүд нэг хязгаарыг хуваана.

ХүсэлтТогтмол хурдОгцом ачаалал
Илгээх (POST)секундэд 2040
Унших (GET)секундэд 1010

Хариу бүр X-RateLimit-Limit, X-RateLimit-Remaining толгойтой. Хязгаар хэтэрвэл 429 rate_limited буцаж, Retry-After толгойд хүлээх секундийг заана. Олон хүлээн авагч руу илгээх бол /bulk хаягийг ашигла: нэг хүсэлтээр 1,000 хүртэл.

Нэг хүлээн авагчийн хязгаар

Кодын алдаа эсвэл халдлагаас болж нэг хүн рүү хэт олон мессеж явж, кредит үрэгдэхээс сэргийлнэ.

ХугацааАнхдагчДээд хэмжээ
10 минут5 мессеж20
24 цаг20 мессеж80
  • Хязгаарыг самбарын Тохиргоо → Илгээлт хэсэгт өөрчилнө.
  • Нэг мессеж хязгаарт тулбал 429 recipient_rate_limited буцаж, Retry-After толгойтой ирнэ. Кредит суутгагдахгүй.
  • Багц дотор хязгаарт тулсан хүлээн авагчийн мессеж failed болж, recipient_rate_limited алдаатай тэмдэглэгдэн кредит нь буцна. Бусад нь илгээгдэнэ.

Давхар илгээхээс сэргийлэх

Сүлжээ тасрах, хариу ирэхгүй хугацаа хэтрэх үед хүсэлт хүрсэн эсэхийг мэдэх боломжгүй. Илгээх хүсэлтэд Idempotency-Key толгой нэмбэл ижил түлхүүртэй давтан хүсэлт шинэ мессеж илгээхгүй, анхны хариуг буцаана.

curl -X POST https://api.wesend.mn/v1/sms \
  -H "Authorization: Bearer $WESEND_API_KEY" \
  -H "Idempotency-Key: order-1042-confirmation" \
  -H "Content-Type: application/json" \
  -d '{
  "to": "99112233",
  "text": "Tanii zahialga batalgaajlaa. #1042"
}'
  • Түлхүүр нь 1–255 тэмдэгт, хэвлэгдэх ASCII. Захиалгын дугаар гэх мэт өөрийн системийн давтагдашгүй утгыг ашигла.
  • /sms, /sms/bulk, /email, /email/bulk хаягуудад ажиллана. Түлхүүр төслийн хүрээнд давтагдахгүй байна.
  • Анхны илгээлт амжилтгүй болсон бол давтан хүсэлт мөн адил алдааг буцаана. Дахин илгээх бол шинэ түлхүүр ашиглана.

Хэмжээний хязгаар

ЮуХязгаар
Хүсэлтийн бие1 MB
SMS5 хэсэг (латин 750, кирилл 300 тэмдэгт)
Имэйлийн агуулга256 KB
Имэйлийн гарчиг255 тэмдэгт
Багцын хүлээн авагч1,000
Төслийн идэвхтэй түлхүүр10